ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2017-05-03  

АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв нь Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)нь энэхүү гео-мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд интернет орчинд газарзүйн мэдээллийн системд суурилсан  метадата-каталогийг (MonGeoCat) Англи, Монгол хэл дээр боловсруулах ажлыг 2017 оны 3 сард  эхлүүлсэн. Энэхүү каталогийн систем боловсруулах ажлыг “Оюуны цоморлиг импекс” ХХК гүйцэтгэж буй бөгөөд АМГТГ-ын мэдээллийн санд байгаа олон төрлийн мэдээ, мэдээллийг орон зайн болон үсэг-тоон хэлбэрээр, хэрэглэгчдийн шаардлагыг хангахуйц олон төрөлт шүүлтүүрээр хайж үзэх боломжтой систем боловсруулна.

Хэрэглэгч мэдээллийг орон зайн хэлбэрээр хайхад дараах шаардлагыг хангасан газрын зураг харуулагчийг боловсруулна. Үүнд:

  1. 1.  Геологи, геохими,геофизик, газарзүйн тайлбар мэдээллийн голлох утгууд ба байршил;
  2. 2.  Сонгогдсон талбайн орон зайн ба орон зайн бус мэдээллийн багц болон холбогдох тайлан мэдээлэл (улсын хэмжээнд хамаарахаас бусад);
  3. 3.  Хэрэглэгч өөрийн сонирхсон талбайн мэдээллээ олоход нь туслах ерөнхий болон  геологийн холболт (reference) бүхий зургийн мэдээлэл. Жишээ нь: геологийн зураг, сансрын зураг, бусад суурь зураг гэх мэт.

Мөн түүнчлэн АМЕР хөтөлбөр нь энэхүүинтернет орчинд газарзүйн мэдээллийн системдсуурилсан метадата-каталогийг боловсруулахад шаардлагатай программ хангамж, тоног төхөөрөмжийг худалдан авч АМГТГ-т хүлээлгэн өгч, төслийн хэрэгжилтийн явцад Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудад зориулан метадата-каталогийн  системийг хэрхэн бүрдүүлэх, боловсруулах, ашиглах талаарх сургалтуудыг зохион байгуулж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?