БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН СЭТГҮҮЛЧДИЙГ ШАГНАЛАА

2017-05-03  

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Сэтгүүлчдийн баярын өдрийг тохиолдуулан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг салбарын “Соёмбо” сонин болон “Дуулга” телестудийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Х.Батбилэг “Батлан хамгаалах салбарыг олон нийтэд сурталчилах амаргүй ажлыг гүйцэтгэж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг шинэчлэн сайжруулах, цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлага бий. Ялангуяа, салбараас “хальж” олон нийтэд хандсан нийтлэл, нэвтрүүлэг гаргахад онцгой анхаарч ажиллах ёстой” гээд эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа сурвалжлагч нарыг шагнаж урамшуулсан юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Соёмбо” сонины сурвалжлагч, дэслэгч М.Мөнхзориг, “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, ахлах дэслэгч Э.Очхүү, “Дуулга” телестудийн зураглаач, ахлагч Я.Эрдэнэ-Очир нарыг “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэг, "Дуулга" телестудийн ахлах редактор, ахлагч Ц.Намжилмааг "Дайчин алдар-3" медалиар шагналаа. Дэслэгч М.Мөнхзориг, ахлагч Я.Эрдэнэ-Очир нар энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай цэргийн алба хаагчид юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?