ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАРТ ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2017-05-04  

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс осол гарч байгаа шалтгаан, нөхцлийг судалж,судалгааны дүнг үндэслэн холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. 

Шалгалтыг  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын 1, 3 дугаар бааз дээр хийж, Монгол Улсын стандарт болох "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу техникийн хувьд бүрэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж байгаа эсэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, мэргэшсэн жолооч ажиллуулж байгаа эсэх зэргийг шалгажээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгvй зорчих нөхцөл бvрдсэн, техникийн хувьд бvрэн байхаас гадна Монгол Улсын дээр дурдсан стандартууд болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байх заалтуудыг хангаж байх шаардлагатай байтал Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын 1, 3 дугаар баазад тухайн өдөр ажилд гарах байсан 214 автобуснаас 133 автобусанд үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2, тоормозны гэрэл ажилагаагүй 9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөр гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй 4, улсын дугаарын гэрэл асахгүй 3, салхины шил нь их хэмжээгээр цуурсанаас жолоочийн харах боломжийг хязгаарласан 3 автобус, 5 автобусны оврын гэрэл асахгүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон байна.

Тиймээс шалгалтын дүнг Тээврийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус газрын удирдлага, инженер, техникийн ажилтнуудад дүнг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт болон тухайн газартай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газарт тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

 

ЭХ СУРВАЛЖ : УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?