МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАС ТОРГУУЛИЙГ ХАСАХААР БОЛЖЭЭ

2017-05-04  

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг сэтгүүлчид тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ тэмдэглэлт өдрөөр УИХ-ын гишүүн Гарамжав, Нямбаатар нарын дэвшүүлсэн сэтгүүлчийг 10 сая, байгууллагыг нь 100 сая төгрөгөөр торгох, торгуулиа төлж чадахгүй тохиолдолд баривчлан хорих заалтыг өргөнөөр хэлэлцлээ.

Тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээр өрнөж байв. Тэгвэл гишүүдийхээ дэвшүүлсэн оновчгүй саналыг МАН-ын Удирдах Зөвлөлөөр хэлэлцэж буруутгасан байна. Түүгээр зогсохгүй МАН-ын Удирдах Зөвлөлөөс хэвлэлийг боомилох, сэтгүүлчдийг хуулиар далайлган сүрдүүлэх хуулийн уг заалтыг хасах болсон байна. Энэ шийдвэрийг Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийг тохиолдуулан гаргаж буй гэдгийг ч баттай эх сурвалж мэдээллээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?