Ц.НЯМДОРЖ БОЛ УЙЛАНХАЙ БАТ-ҮҮЛ БИШ. ТЭР ШҮД ЗУУЛТТАЙ ҮЛДЛЭЭ

2017-05-04  

Тэр жил Э.Бат-Үүл ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаагүйгээс болж ихэр татан уйлж билээ. Түүнийг тайвшруулах гэж нам нь Хотын даргын албан тушаал, ерөнхийлөгч нь Улсын баатар цол тэмдгээр шагнаад ч нэмэр болоогүй гэдэг. Тэр одоо болтол тайвшраагүй хэвээрээ. Горьдлогын мөр хоёр дахиа дэвшиж үзээд, нэмэргүй гэдгээ мэдэрмэгц Э.Бат-Үүл нэрээ татсан. Хуйвалдаан болох нь гэдгээр тэр шалтагласан. Нэрээ татахдаа миний оронд хэн нэгнийг дэмжээрэй гэж бусдыг уриалаа ч үгүй. Тэгэхээр тэр ганцаардсан бололтой. Харин Нямдоржийн хувьд уйлсангүй, харин улам чангарлаа. Тэр ялалт байгуулсан М.Энхболдод баяр хүргэж тэвэрсэн. Тэврэх биш базах шахсан. Үнссэн. Үнсэх биш хазах шахсан гэж хөндлөнгийн хүмүүст харагдсан.

Тэр олуулаа гэдгээ илтгэсэн. Хэлсэн үгээ "өөрийнхэндээ" хандаж хэлж байна гэж тодотгосон. Тэр эцсээ хүртэл явна гэсэн. Нэг л зуулттай хэлэх шиг боллоо гэж ойр тойрны эх сурвалж дүгнэж байна. Түүнийг бага хурал дээр нэр татах болов уу? гэдэг хүлээлт байсан. Гэтэл тэр тэгсэнгүй. Харин ч - Намайг нэгэн сайт дээр М.Энхболдтой наймаалцаж нэрээ татах гэж байна гэж бичлээ. Тэгэхээр би нэрээ татвал наймаалцсан хүн болох нь. Тиймээс нэр татахгүй, харин ч нэр дэвшиж шударгаар өрсөлдөнө гэж Бага хуралдаа орсныг МАН-ын УЗ-ын эргэн тойрны эх сурвалж өгүүлж байна. Тэгэхээр Ц.Нямдоржийн дэмжинэ гэж хэлсэн үгийн үзүүр хаашаа чиглэж буйг тодорхойлоход нэг ойлгомжгүй болжээ. Ямар ч гэсэн ялагдал хүлээсэн Ц.Нямдорж шүд зуулттай үлдлээ.

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Өрөвдмөөр инээдтэй юм аа нямдорж энхболдыг арай л уруул дээр нь үнсэхээ дөхлөө үнсэж үнгээд хэзээ төрийн хүн манайхан шиг ингэж үнсэж долоож элэг доог болж байлаа хэ хэ кк 2017-05-04
Hehe:Neemke mun tom bainaa .......Enhbold dargiig unen dooshoo hiiseen namaig gej bodood eniig demjeerei geel huuhed shig barij duhan deer ni unseel yojtoi ineegeel. 2017-05-05
иргэн:хятадын тагнуул монгол улсын ерөнхийлөгчид дэвшээгүйд л баяртай байна 2017-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?