Ц.ДАШДОНДОВЫГ НИЙСЛЭЛИЙН ХАНГАРЬД ОДОНГООР ШАГНАВ

2017-05-04  

Монголд чөлөөт, ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн анхны ерөнхийлөгч, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, ШУА-ын хүндэт доктор Ц.Дашдондовыг Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан Хангарьд одонгоор шагналаа.

Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн захирагч, засаг дарга Су.Батболд нар гардууллаа. "Чанартай, шударга сэтгүүл зүйг иргэд нэхэж байна. Сэтгүүл зүй хүчтэй байх ёстой. Түүнийг зүйрлэж хэлбэл, бүргэдийн хурц хараа, шонхрын эр зориг, барын бадрангуй дүүлэлт, загасны соргог мэдрэмж, чонын хурдан хөлтэй байх ёстой. Ийм л сэтгүүл зүйг иргэд тосож байна. Чөлөөт хэвлэлийн замнал бол ээдрээтэй, адармаатай. Хүний яс, мөс, чанарын шалгуур гэж хэлж болно. Мин нуусан талбайд гишгэж явахтай адил осолтой. Тиймээс юуны өмнө сэтгүүлчдэд эв санааны нэгдэл маш чухал". Ц.Дашдондов шагнал авахдаа ингэж хэллээ. Тэр баярлалаа, талархлаа гэдэг жижүүрийн үгийг бус, сэтгүүлч хүн, сэтгүүл зүй ямар зан чанар, шинж тэмдэгтэй байж хол явахыг оновчтой тодорхойллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
LHAGVA:SHUULUN SHUDARGA UGTEI HUNII UGIIG SAIH SONSOH HEREGTEI SHUU 2017-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?