БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

2017-05-04  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь  Монгол Улсад 2017 оны 5 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна. БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх,  дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах,  хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тус тус санал солилцоно.

 

 

Эх сурвалж : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?