МАХН-ААС БҮХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ИХ ХУРАЛДАЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-04  

Бүх ард түмний үндэсний их хуралдайд хот аймгийн 1300 төлөөлөгч оролцож байна. МАХН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө бүх ард түмнийхээ санал асуулгаар ийнхүү өнөөдөр бүрэн боловруулж дуусаж байгаа юм. Мөн үүнтэй зэрэгцээд МАХН 25 жилийнхээ ойн хүрээнд эрдэмтэн, судлаач, нам эвслүүдтэй хамтран бүх ард түмний үндэсний их хуралдайг зохион байгуулж нийслэл орон нутгийн иргэдийн төлөөллүүдтэй уулзалдаж санаа бодлоо солилцсон юм.

МАХН-аас БНМУ-аас шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж эх орны 4 зүг 8 зовхист таницуулах ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн бидний даган мөрдөж байгаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий гэж үзсэн. Төрийн эрхийг цөөн бүлэг хүмүүс бус монголын бүх ард түмэн барьдаг байх тийм тогтолцоог бий болгох ёстой гэж үздэг. Энэ ч үүднээс МАХН-аас бүх ард түмний үндэсний их хуралдайг зохион байгуулж байна. Өнөөдрийн үндэсний их хуралдайд Нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн 360 гаруй сумаас ирсэн 1300 гаруй иргэн оролцож байгаа юм.

Монголчуудын хувьд тэртээх 1921 онд бүх ард түмний их хуралдайг хийж хувьсгалт ялалтыг жинхэнэ утгаар нь байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр тэрхүү түүхэн цаг үеэ санан дурсаж, ирээдүй хойч үедээ түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж өгч байгаа онцлог бүхий томоохон үйл хэрэг тохиогоод байгаа юм. Хуралдайд оролцогчид ч мөн энэ цаг үед ард түмнээ сонсдог төр иргэний хамгаалдаг нийгэм байх ёстойг ч онцлож байлаа.

Мөн энэхүү хуралдайн үеэр 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөх хүн хэн байх ёстой, МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг эрх баригчдын гаргаж байгаа үйлдлүүдэд иргэд ямар санаа бодолтой байгаа зэргийг тодруулсан санал асуулгыг давхар явуулж байгаа. Асуулгад оролцогчид эрх мэдэл, албан тушаалын ард нуугдсан цөөн тооны хүмүүс хуулийн нэрээр хэн нэгнийг гутаан доромжлох улс төрийн эрх эдэлүүлэхгүй байгааг эрс буруутгаж байсан юм. Энэхүү их хуралдайгаас гарах шийдвэрийг биелүүлвэл нөгөө талдаа бүх ард түмний саналыг эрх бүхий байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтойг ч мөн онцлож байлаа.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУДХҮҮ:ШАЛ ДЭМИЙ ЮМ ХИЙГЭЭД ... 2017-05-04
ZUNDUI:BUH ARD TUMNEEREE HELELTSEH BAITAL MAH SAY ZVGEER TUUVRIIN ARGAAR BAAHAN HUNIIG SONGOOD SANAL ASUULGA HIICHIHLEE SH DEE 2017-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?