“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2017-05-05  

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын  багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа. Хүүхэд багачуудын замын хөдөлгөөний талаарх ойлголт, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд 30 цэцэрлэгийн 360 гаруй багачууд оролцож, мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчийн сорил, буухиа, багш нарын дүрмийн мэдлэг, урлагийн тоглолтоор өрсөлдөж мэдлэг, чадвараа сорьсон юм. 

 Тус тэмцээний тэргүүн байранд 129 дүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрыг 147 дугаар цэцэрлэг, гутгаар байранд 3 дугаар цэцэрлэг, тусгай байранд 45 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтсээс  шилдэг 3 номинацийг шалгаруулсан юм. Энэ жилийн хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэгч байгууллагаар 62 дугаар цэцэрлэг, шилдэг багшаар 172,191 дүгээр цэцэрлэгийн багш нар, шилдэг багийн ахлагчаар 52 дугаар цэцэрлэгийн н.Сондор нар шалгарч шагналын эзэд боллоо. Бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?