“ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

2017-05-05  

Шингэн хүнсний салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа. Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодитхувь нэмэр оруулж байгаагийнхүү үнэлэнНийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжиллөө.

Түүнчлэн Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтад “Жем интернэшнл” компани дахин шалгарч үндэсний үйлдвэрлэгч,шилдэг компани болохоо батлан харуулсан юм.

Энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран зөвхөн татвар төлөлтөөр бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг харгалзан шалгаруулсан. Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” компанийн хувьд татвар төлөлтөөр 19-д борлуулалтын орлогоор 53-т ажиллагсдын тоогоор 68-д, ашгийн хэмжээгээр 34-т жагсаж нийлбэр дүнгээр 44-т эрэмбэлэгдсэн юм. 2007 оноос хойш найман жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч ирсэн “Жем интернэшнл” ХХК нь өнгөрсөн онд нийгмийн даатгалд нийт 579 сая төгрөг төлсөн бөгөөд, улсын төсөвт 2016 онд 24,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” компани үргэлж чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, сэтгэл ханамжийг бий болгон  цаашид ч амжилтаа батжуулан ажиллах болно. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ZUV.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?