МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

2017-05-06  

Тус зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, дэд даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, гишүүдээр нь Засгийн газрын зарим гишүүд ажиллана. Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа. Монгол Улсын брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй. Тус зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?