ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2017-05-08  

Одоогоор дэлхий даяар 185 орны  97 сая сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Анх 1859 онд санаачилж, 1919 онд ашгийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготойгоор албан ёсоор байгуулагдсан байна. Төв байр нь Швейцарийн Женев хотод байрладаг юм.

Жил бүрийн тавдугаар сарын 8-ний өдрийг дэлхий даяар Олон Улсын Улаан Загалмайн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд энэ өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” нэрийн дор 2011 оноос тэмдэглэн ирсэн байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгт 187 орон нэгдсэн бөгөөд Монгол Улс 1954 онд гишүүн болсон түүхтэй. Тус байгууллага жилд 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг юм байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг нь эдийн засгийн хямрал, ядуурал, нийгмийн бусад шалтгаанаас үүдэлтэй эмзэг байдал, байгалийн гамшиг, халдварт өвчний тархалт зэрэг нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдалд нөлөөлсөн аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Энэ өдрийг Улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч, Нобелийн шагналт Анри Дюнаны мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг байна.  Улаан загалмайн нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилготой байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?