“1”, “5” ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХУВАНЦАР САВЫГ ХҮНС ХАДГАЛАХАД ХЭРЭГЛЭЖ БОЛНО

2017-05-08  

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн "1", "5" гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг МХЕГ-аас зөвлөлөө.  Харин "3", "6", "7" тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээгүй, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, "2", "4" гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй гэв. 

Учир нь зориулалтын бус эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй ажээ. Мөн дээрх савнуудад савлагдаж зарагдаж буй сүү, цагаан идээ, айраг, ус авахгүй байхыг зөвлөсөн юм. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?