ХОШУУЧ Б.ЛУТ-ӨЛЗИЙ ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЖ Н.ЭНХБАЯРЫГ ЯЛТАЙ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН УУ?

2017-05-09  


Н.Энхбаярыг ялтайд тооцох үндэслэлгүй МАХН өнгөрөгч баасан гаригт бага чуулганаа хуралдуулж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснээ олон нийтэд зарласан юм. Гэвч “Ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх үндэслэлээр нэр дэвших эрхээ авч чадахгүй байх магадлалтай гэх таамгыг дэвшүүлээд буй.

Харин намынх нь гишүүд эсрэг байр суурьтай байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулийн хүрээнд Н.Энхбаярыг ялгүйд тооцох хуульзүйн үндэслэлийг гаргаж тавьжээ. Энэхүү үндэслэлээ 2016 оны арваннэгдүгээр сард болсон  шүүх хуралдаанд мөн танилцуулсан байдаг.

Тодруулбал Монгол Улсын иргэн Н.Энхбаярт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг биечлэн эдлүүлээгүй бөгөөд уг шүүх Тогтоолоороо Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд зааснаар өршөөн хэлтрүүлээд байгаа. 

Н.Энхбаярт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай өршөөн хэлтрүүлэгдсэн учир түүний хувьд “ялтай байдал үүсэхгүй” тухай Улсын дээд шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 14 ны өдрийн 27 дугаар тогтоолын 1.2-т тусгагдсан тайлбар, Улсын дээд шүүхээс 2010 онд эрхлэн гаргасан Эрүүгийн хуулийн тайлбарт “...эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөгдөж байгаа бол чөлөөлөгдөхийн хамт ялгүй болно” хэмээн маш тодорхой дурьдаж тайлбарлажээ.



Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн 416 дугаар тогтоолд “... Хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагч (ЦЕГ- ын Мэдээлэл технологийн төв) -аас шүүхэд гаргаж ирүүлсэн Улсын Дээд шүүхийн 2012 оны 71 дүгээр “мэдэгдэх хуудас”, 21147024 дугаартай “ял шийтгэлийн тэмдэглэл”, Н. Энхбаярт холбогдох “ялтны карт” зэргээс үзэхэд ... Н. Энхбаяр нь “...Эрүүгийн хуулийн 78.2.3-аар /5 жилийн хугацаанд / ялтайд тооцогдсон мэдээлэл лавлагааны санд авагдаагүй...” тул ... Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, ялтай гэж тогтоосон байх үндэслэлтэй гэж үзсэн байна. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэх”, мэдээллийн сангаас мэдээлэл өгөх”, эрхийн агуулгад хамааралгүй” гэж дүгнэсэн байгаа. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31 ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох зааварын 38-д: “...Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдсан бол “Ял шийтгэлгүй” гэсэн лавлагааг гаргаж өгнө” гэж заасан тул Н.Энхбаяр ял шийтгэлгүй тухай лавлагааг гаргаж өгөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.



Шүүх хуралдааны үеэр ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах статистикийн хэлтсийн лавлагааны сангийн эрхлэгч, хошууч Б.Лут-Өлзий  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78-р зүйлийг тайлбарлах эрхгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрс бичлэг мөн цацагдсан юм.

 

 

Эх сурвалж : ZUV.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БАЯНАА:ЦЭВЭРХЭН ӨРСӨЛДӨХГҮЙ ЯАХАВ НЬ ВЭ ДЭЭ.ӨӨРСДӨӨС НЬ ДАВААД ГАРААД ИРЭХ БОЛОХООР ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРГУУЛЖ БАЙГАА Л БАЙХГҮЙ ЮУ ДАА 2017-05-09
Saruul:enhbayar guai ta odoo bolij vz.alban tu****al hashij bhdaa hiih bolomjiig ard tumen tand hangalttai ugsun!!!!!! 2017-05-09
Зочин:Аль дээр л өршөөлийн хууль гараад хэргийг хаасан л баймаар юм. Энэ бол цэвэр улс төрд оруулахгүй гэсэн хаалт 2017-05-09
будааа:шуналаа дийлэхгүй энэ өвгөн олон ч хүнийг чирэх юм даа. одоо амраач өс санаад байдаг юм уу хаашаа юм.болиод залуусаа гаргавал таарна ард нь горьдоочингууд нь далдагнаад хүлээгээд нас нь явлаа шдээ 2017-05-09
Хууль нэг мөр хэрэгжих учиртай:Хууль Монгол Улсын бүх иргэнд нэг мөр үйлчлэх ёстой. Энхбаяр гэж хүн энэ улсын л иргэн. Энхбаяр гэж хүнийг улс төрийн зорилгоор хууль шүүхийн байгуул****, түүний нэрийг барьсан улс төрчийн гар хөл болсон хүмүүс ингэж хэлмэгдүүлж болохгүйээ. Аль эрт хэд хэдэн хуулиар өршөөгдсөн хүн. Хуульчид минь ингэж улс төрчдийн гар хөл, явуургүй бодлогын бамбай болж болохгүй шүү. Сонгуулийн хороо бүртгэх нь хуулийг дээдэлж, зүйд нийцэж байгаа байдал болноо. 2017-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?