ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ХЭЛТЭС, АЛБАДЫН 4 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН МЭДЭЭ

2017-05-09  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтэс, албадууд 4 дүгээр сард хийсэн ажлаа тайлагналаа.

Захиргаа, хууль зүйн хэлтэс

Хууль зүйн ажлын чиглэлээр :

Газрын даргын тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан  хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын талаар  хэлэлцсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн санал боловсруулах ажил хийгдэж  байна.

Дээрх ажлын хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн 34 газруудаас санал авч нэгтгэн, ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэлэлцүүлэг, сургалтыгтөрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад зохион байгуулсан.

Шүүхийн байгууллагад иргэний 9, захиргааны 5, арбитрын 1 хэрэгт тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гарган өгөх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхэд 9, давж заалдах шатны шүүхэд 2, хяналтын шатны шүүхэд 1 хэрэг хянагдаж байна.

Газрын хуралдааны 252 тогтоол, газрын даргын 28 тушаал: А-13, Б-5, үнэлгээний хорооны 12 тайлан, 12 тендерийн бичиг баримт, газрын 48 албан бичгийн хуулийн үндэслэлийг хянасан. Хоёр  байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Захиргааны ажлын чиглэлээр :

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нэмэлт мэдээллийг нэгтгэн, боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу ХАСХОМ-984 мэдүүлэг гаргагч, Хөрөнгө орлогын ИХӨ-22, ХАСУМ /давхардсан тоогоор/-629 нэр дэвшигчийн материалыг хүлээн авч АТГ-аар хянуулсан. 1238 этгээдийн АСМ-ийн 2016 оны тайлан дүн мэдээг нэгтгэн АТГ-т хүргүүлсэн. 2017 онд ХАСОМ шинээр гаргасан 8, ХАСУМ хянуулсан 73, АСМ-51 хүн шинээр мэдүүлэг гаргасан байна.  

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017” өдөрлөг, семинар, хэлэлцүүлэгт 18 аймгийн ОНӨГ-ын 30 албан хаагч, ОНӨҮГ, ОНӨААТҮГ-ын нийт 40 орчим удирдлагыг оролцуулах зохион байгуулалтын ажлыг хийсэн. 

Мэдээллийн технологийн алба

2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системд оруулахад дэмжлэг үзүүлэн, мэргэшил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан.

Уг оны 03 дугаар сарын 27-өдрийн байдлаар нийт 49 төсвийн ерөнхийлөн захирагчийн 801 захиалагч байгууллагын 6289 худалдан авах ажиллагааны төлөвлөгөө www.tender.gov.mn  портал хуудсаар олон нийтэд мэдээлэгдсэн байна.

05 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар Үндэсний тоон гарын үсэг ашиглан 286 тендер шалгаруулалтын нээлт хийгдэж, давхардсан тоогоор  439 тендер оролцогч, 5997 файлыг үндэсний тоон гарын үсгээр баталгаажуулан статистик мэдээ гарсан.  Цахим системд бүртгүүлэх хүсэлт гаргасан 526 тендерт оролцогчийн мэдээллийг шалган Үндэсний тоон гарын үсэг тараан системд бүртгэсэн. Цахим тендерт оролцогчдод зориулсан сургалтыг 15 аймагт зохион байгуулж, худалдан авах ажиллагааны А3 сертификатыг 800 хүнд олгосон.

Худалдан авах ажиллагааны хэлтэс

Худалдан авах ажиллагааны хэлтэс нь 29 төсөл, арга хэмжээний 57 багц тендэрээс 21 төсөл, арга хэмжээний 51 багц тендерийн худалдан авах ажиллагаа буюу 72,4 хувийг нь зохион байгуулсан.

Үүнээс: 2016 оны 152 дугаар тогтоолоор батлагдсан 13 төсөл арга хэмжээний 24 багц тендер, эрх шилжиж ирсэн 16 төсөл арга хэмжээний 33 багц тендер, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар ирээгүй 8 төсөл, арга хэмжээ, гэрээ байгуулсан 3 төсөл, арга хэмжээ, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн 2 төсөл арга хэмжээний 3 багц тендер,   тайлан дүгнэлт хянагдаж байгаа 1 төсөл арга хэмжээний 8 багц тендер,  тендерийн үнэлгээ хийж байгаа 4 төсөл арга хэмжээний 16 багц тендер, тендер зарласан 4 төсөл арга хэмжээний 8 багц тендер, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 5 төсөл арга хэмжээний 6 багц тендер, захиалагчид эрх шилжсэн 1 төсөл арга хэмжээ, бүх тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн.  1 төсөл арга хэмжээний 3 багц тендерийн ажил одоо хийгдэж  байна.

Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс

Тус хэлтэс нь төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон түмэнд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Тэнгэр плаза” төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

 Монгол Улсын Их хурлын 2016 оны 64 дүгээр тогтоолоор дээрх үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллахыг даалгасаны дагуу “2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/659 тоот албан бичгээр Засгийн Газарт хүргүүлсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан холбогдох яамд, агентлагийн саналыг нэгтгэн Засгийн газрын албан ажлын хэрэгцээнд 2017 оны 04-р сарын 05-ны өдрийн А-1/684 тоот албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү үндсэн чиглэлийн төслийн саналд 8 байгууллагыг бүрэн хувьчлах, 5 байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, 3 байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, өөрчлөн зохион байгуулахаар тусгасан болно.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А/4 дүгээр тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдан 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаатай танилцан, шалгалт хийж, ерөнхий мэдээлэл болон эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээр судалгаа хийж, нэгтгэн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, захиралтай байгуулсан гэрээний биелэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан дүгнэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан ёсны сайт болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Өдрийн сонин”-д эрчим хүчний салбарын 21 компанийн 21 ТУЗ, зам тээврийн салбарын 21 компанийн 8 ТУЗ болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Оргил рашаан сувилал” ТӨХК-иудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулахаар нээлттэй зар тавьж, нийт 582 иргэн материал ирүүлснийг компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дувшүүлэх хорооны дарга нарт хүлээлгэн өгсөн ба нэр дэвшүүлэх хорооны хурлаар хэлэлцүүлэн шалгаруулалт хийж дүгнэлт гарган Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хурлаар Нэр дэвшүүлэх хороодын дүгнэлтийг хэлэлцэн компанийн тухай хуулинд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, санхүү эдийн засгийн мэргэжлийн, хуульч эрх зүйч, тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийг голчлон оруулах, мөн нэг иргэнийг нэг Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр томилох чиглэл баримтлан сонгож, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу нэр бүхий албан тушаалтнуудын холбогдох материалыг бүрдүүлэн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтэс

ТӨБЗГ-ын хуралдаанаар дараах байгууллагуудын хөрөнгийг бүртгэх, балансаас балансад шилжүүлэх, акталж данснаас хасах, дуудлагын худалдаагаар худалдах асуудлыг хэлэлцүүлэн тогтоолоор батлуулсан. Дээрх асуудлын хүрээнд  ШШГЕГ, ЦЕГ, Баянхонгор аймгийн Стандчилал, хэмжил зүйн хэлтэс, Оюуны өмч, бүртгэлийн ерөнхий газар, Мэдээллийн “Монцамэ” агентлаг, “Үндэсний Дата төв”, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Гадаадын иргэн харьяатын газар, “Зам тээвэр хөгжлийн төв” ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Эдгээр байгууллагуудын асуудлуудыг төрийн өмчид бүртгэх зөвшөөрөл олгор, балансаас балансад шилжүүлэх, акталж данснаас хасах, нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах байдлаар шийдвэрлэсэн байна.

2017 оны эхний улиралд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ зэрэг аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой 18 ХХК, 3 ХК, 1 нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар, компаниудын үйл ажиллагаатай танилцан, санхүү эдийн засгийг тодорхойлон ажиллалаа.

Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолын төслийг боловсруулах үүрэг чиглэлийн дагуу 6942 тээврийн хэрэгслийн нэгтгэлийн судалгааг гарган тоо төрөл, норм нормативыг шинэчлэн Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэж, Засгийн газарт хүргүүлсэн. 

 

 

Эх сурвалж : ТӨБЗГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?