МОНГОЛ УЛСЫН ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БНХАУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЖАН ЖҮНТЭЙ УУЛЗЛАА

2017-05-10  

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзав. Мөн Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотод зочилж хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хятадын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзах үеэрээ сүүлийн жилүүдэд Монгол Хятадын хууль зүйн салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа. Тухайлбал ялтан шилжүүлэх асуудлаар талууд идэвхтэй харилцах ёстойг тэмдэглэлээ. Өнөөдрийн байдлаар МУ-ын 46 иргэн БНХАУ-д, Хятадын 11 иргэн МУ-д ял эдэлж байгаа юм. Талууд мөн гэмт гэргээс урдчилан сэргийлэх туршлага солилцох, тэр дундаа хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болох хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хууль зүйн туслалцаа, шүүх шинжилгээний салбарт дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг Хятадын Хууль зүйн сайд нааштайгаар хүлээн авлаа.

 

 

ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?