ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-05-10  

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-нд айлчлав. Энэ үеэр Хөх хотод Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Төв удирдах газар болон тус газрын Сүлжээний аюулгүй байдлын ерөнхий газартай танилцлаа. Түүнчлэн Шинжлэх ухаан техникийн мэдээллийн ерөнхий газар, Хөх хотын Цагдаагийн газрын Хилээр орж гарах газрын үйл ажиллагаатай танилцлаа.

БНХАУ-ын хувьд нийт хот суурин газрынхаа 80 орчим хувийг бүрэн камерын хяналтад оруулсан бөгөөд энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд томоохон хувь нэмэр оруулж байааг хэлж байлаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ӨМӨЗО-ны дэд дарга, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Минтэй уулзах үеэр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, интернэт сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах чилэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгтэй байв.

Мөн өдөр БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчдийг ӨМӨЗО-ны дарга Ли Жихэнь хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.

 

 

ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?