НАРАНТУУЛ ЗАХАД ГУРАВ ДАХЬ УДААГАА ГАЛ ГАРЛАА

2016-03-03  

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд шөнийн 02 цагийн үед гал гарчээ. Галын шалтгааны талаар ОБЕГ-аас тодруулахад, “Нарантуул захын задгай буюу торго бөс бараа, гадуур хувцас, комиссын бараа, туслах материал худалдаалах хэсэгт гал гарсан. Галын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт  шөнийн 03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн хариултыг өглөө.

Нарантуул худалдааны төв өмнө хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бүхэлдээ шатаж байсан бол 2015 аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг юм.

 

Д. ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?