“SCHOOL POLICE” ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

2017-05-10  

“School police” эцэг эхийн эргүүлийн нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо. 2016 - 2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police - эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Улаанбаатар хотын  нийт 160 гаруй сургуулиудаас эцэг эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн нэгдсэн тайлан, танилцуулга болсон бөгөөд  эргүүлийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн эцэг эхчүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт шагналаар шагнаж урамшуулсан байна.

Нээлттэй хаалганы өдрөөр сургуулийн орчинд  үүргээ гүйцэтгэх явцдаа  хүүхдийн амь насыг учирч болзошгүй аюулаас хэрхэн  аварч чадсан тухай ярилцсан бөгөөд хулгай дээрэм, үе тэнгийн дарамт хүчирхийлэл, цахим гадуурхалаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход бодитой хувь нэмэр оруулсан эцэг эхийн эргүүлийн төлөөлөл оролцож, сайн туршлагаа 600 гаруй иргэдтэй хуваалцжээ.  

Улаанбаатар хотын хэмжээнд  давхацсан тоогоор нэг өдөрт 1400, сард 33.600 эцэг эхчүүд эргүүлд гарч байна. 2017 оны эхний улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 35,3 хувиар буурсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?