НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДИЙН ХООЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

2017-05-10  

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүн М.Билэгт танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тусыг яриад барахгүй. Гэхдээ өөрийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй байгаа эхчүүд нэмэгдэл тэжээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ хуулиар сүү импортлогчдын үйл ажиллагааг бүр хориглосон юм биш биз хэмээн лавласан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хүүхдийн сүү импортлогчдод тавьж буй шаардлагыг өндөрсгөж, чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа. Шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хаагаагүй гэсэн хариулт өгсөн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?