ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2017-05-11  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд  Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  саяхан болсон олон улсын бага хурлын үеэр боллоо. Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон юм.

Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани,  Итали Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцжээ.

 

 

Эх сурвалж : ҮХЦ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ajild ni amjilt 2017-05-11
zochin:hamtiin ajil****a ur duntai bh boltugai 2017-05-11
zochin:tursh**** sain sudlaad manai tohiroh uguig sain su**** heregtei l deee 2017-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?