ЧД-ИЙН ТЭРГҮҮНИЙ 33-Р ЦЭЦЭРЛЭГ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2017-05-11  

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээн 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч баг бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк бэлтгэн олон нийтэд сурталчилж байгаагаараа онцлогтой болж өнгөрлөө.

Тус тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран 2017.05.10-ны өдөр “Сүлд чуулга”-ын байранд амжилттай явууллаа.

Хоёрдугаар шатны тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн :

  1. Баянгол дүүргийн  97 дугаар цэцэрлэг
  2. Чингэлтэй дүүргийн  33 дугаар цэцэрлэг
  3. Сүхбаатар дүүргийн  143 дугаар цэцэрлэг
  4. Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг
  5. Сонгин-Хайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
  6. Хан-Уул дүүргийн  71 дүгээр цэцэрлэг
  7. Налайх дүүргийн  152 дугаар цэцэрлэг
  8. Багануур дүүргийн  241 дүгээр цэцэрлэгийн нийт 100 гаруй хүүхэд, багачууд оролцсоноос авхаалж самбаа, эрдэм мэдлэг, хурд хүчээрээ
  • Тусгай байрын шагналыг СХД-ийн 110-р цэцэрлэг
  • Гуравдугаар байрын шагналыг СБД-ийн 143-р цэцэрлэг
  • Хоёрдугаар байрын шагналыг БЗД-ийн 33-р цэцэрлэг
  • Тэргүүн байрын шагналыг Нийслэлийн хүүхдэд ээлтэй, ЧД-ийн Тэргүүний 33-р цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлүүдээр шагнууллаа. 

Хүүхэд багачууд тус тэмцээний үеэр эцэг эх, томчуудад хандан хүүхэд бүрийг зориулалтын хамгаалалтын суудалд аюулгүй тээвэрлэх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарыг хүүхэд багачуудад зам тавьж өгөн, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцохыг уриаллаа.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхэд бүрийг амжилттай бэлтгэн оролцуулж, хичээл зүтгэл гаргасан багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, харъяа дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд гүнээ талархсанаа илэрхийллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?