ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨВД САКУРА ТАРИНА

2017-05-12  

Хуурай уур амьсгалтай, цөлжилт эрчимтэй явагдаж буй Дундговь аймгийн төв Сакура бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь. “Дунд говь –Хөгжлийн төв” ТББ, “Монгол Хятадын эх үрсийн нийгэмлэг” хамтран тус аймгийн төвд 10 га талбайд сакура тарихаар болжээ.

Япон, Солонгос зэрэг чийглэг уур амьсгалтай оронд түгээмэл ургадаг сакураг Монголд нутагшуулж, эрчимтэй явагдаж буй цөлжилтийн эсрэг тэмцэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү ажлыг зориглон эхлүүлсэн байна. Энэхүү сайн үйлсийн аяныг санаачлагч ТББ-ынхан бүх нийтээр мод тарих өдөр буюу 5-р сарын 13-нд Дундговь аймгийн төвд очиж 300 ширхэг сакурагийн тарьц суулгах юм байна.

Энэхүү санаачлагыг Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, “Үгийн хүч” эмэгтэй сэтгүүлчдийн клубын сэтгүүлчид дэмжин сакура тарихад сайн дураар оролцохоор болжээ.

Цаашид дээрх талбайд говьд тэсвэртэй бутлаг мод, улиас, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс жимсгэний мод тарьж, дунд сургуулийн сурагчдын үдийн цайнд хандивлах  зорилготой гэнэ.

Аймгийн төв дэх 10 га талбайг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар тохижуулах бөгөөд тарьсан суулгацыг арчилж хамгаалах ажилд онцгой анхаарал хандуулах юм байна. Гурван жилийн дараа гэхэд Дундговь аймгийн төвд хавар сакура цэцэглэж,  жимсний мод жимсээ өгдөг болохын төлөө ажиллаж байгаагаа дуулгалаа. 



 
 
Эх сурвалж : ZUV.MN
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ говийн аймгуудад сакура ургаад байгаа нь үнэн бололтой. 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?