НАЛАЙХ ДҮҮРЭГТ АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2017-05-12  

Нийслэлийн Авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр  боллоо.   

Тус замын гүйцэтгэгчээр  “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.  Эдгээр замууд нь  1970-аад онд ашиглалтад орсноосоо хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орсон байна. Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухтай зорчих, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгаа юм.

 Эдгээр замуудын өргөтгөл шинэчлэлийн хамт  гадаргууны ус зайлуулах байгууламж, явган зам, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийдэх юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:NALAIHIIN ZAM URGUN BOLOOSOI 2017-05-12
zochin:MASHIN IH YWAG GOL ZAM BOLOHOOR SAIN HIIGEESEI DEE 2017-05-12
zochin:HURDAN DUUSGAARAI 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?