“АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2017” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-12  

20170512 115440

Өнөөдөр ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтран төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогч, ААН байгууллагууд хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургуулийн хурлын танхимд “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт 40 орчим ажил олгогч байгууллага, 1500 гаруй ажлын байрны захиалгыг оюутан залууст санал болгож, мэдээлэл өгч ажиллалаа. Тухайлбал, Голомт банк мэргэжил харгалзахгүйгээр 40 гаруй ажилтанг төгсөгчдөөс сургаж авахаар болсон бол "Номин холдинг", "Петровис" зэрэг байгууллагууд мөн тооны ажлын байрны захиалгыг оюутнуудад танилцуулсан. Мөн "Залуучуудын хөдөлмөрийн төв бирж" 500 гаруй ажлын байрны захиалгын талаар мэдээлэл оюутнуудад өглөө.

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар нь оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цагийн ажлын тогтолцоог бий болгох, хөдөлмөрт бэлтгэх, зуучлах зорилгоор тодорхой хөтөлбөрүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэдэх 80 оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд ажиллаж байна. 2017-2018 оны тухайд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр батлагдан, хэрэгжиж эхлээд байна.

Энэ талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, НХЭГ-ын мэргэжилтэн Д.Баясгалан нар төгсөгчдөд оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр", Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн тодорхой арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, 548 ажлын байрны захиалга, мэдээлэл зөвлөгөөг төгсөгчдөд хүргэлээ.

20170512 120323

20170512 123717

20170512 123727

20170512 121946

 

 

Эх сурвалж : НХЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaluuchuud:zaluuchuud sain hamragah heregtei 2017-05-12
zochin:uzegselen bolood l bdag ur dun garch humuus ajiltai olj chadsan uu 2017-05-12
zochin:deer vtalbai eer 1000 hun ajil biurtgiuullleee gj saitaar biched l bsan yg amidral deeree ajild orson uuu 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?