ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН, ОУВС-ГИЙН ТЭРГҮҮН КРИСТИН ЛАГАРАД НАРТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-05-14  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм.

Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганы Удирдагч нарын уулзалтад үг хэлэхээс гадна түүнийг дагалдан яваа салбарын сайд нар салбар хуралдаанд оролцох юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?