ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАЖ, ЯПОНЫ ЛАН-ЫН ДАРГА БАРААЛХЛАА

2017-05-14  

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй “Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалтад оролцож буй  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр БНПУ-ын Ерөнхий сайд Беата Шидлотой уулзлаа.

Монгол Улс нь НҮБ-ын байнгын бус гишүүний сонгуульд Польш Улсыг дэмжсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд Беата Шидло онцлов. Монгол Улстай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаас гадна оюутан харилцан солилцох, Монголын их, дээд сургуульд польш хэл заах хөтөлбөр хэрэгжүүлэх, паленталогийн салбарт хамтарч ажиллахад дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Польшийн хөрөнгө оруулагчидтай хамт Европын технологи, стандарт орж ирэх учир дэмжинэ гээд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээх хэрэгтэй гэв. Элчин сайдын яамаа нээснээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжих боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо.

Уулзалтаар талууд Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, соёл, боловсрол, паленталоги, нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Японы Либерал ардчилсан намын дара Тошихиро Никай тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Манай хоёр улс бол стратегийн түнш бөгөөд эдийн засгийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжих боломжтойг ноён Тошихиро Никай тэмдэглэв.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх, энэ хүрээнд Монголд зорчих Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?