Улаанбаатар хотноо зохиогдох Жей Си Ай Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт /ASPAC/-ын бэлэн байдлыг хангах хүрээнд МХЕГ-ын даргын баталсан 01/124 дугаартай удирдамжийн дагуу уулзалтад оролцох зочид төлөөлөгчдийн байрлах зочид буудал, хоолны газруудын үйл ажиллагаанд хийх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ.
Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн Туушин, Корпорейт, Блю скай, Хотел найн буудлууд болон Их Монгол, Силк рөүд, Кроун браухаус ресторануудад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр улсын байцаагчдын албан шаардлага, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ:НМХГ