ХУУЛЬ БУС АН, АГНУУР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2017-05-15  

Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд  байдаг бөгөөд  үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг.гэтэл сүүлийн үед яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай гэсэн нотолгоогүй дам ярианаас болж бор гөрөөсний сүрэгт аюул нүүрлээд байна.

Монгол Улсын “Амьтны тухай” хуулинд зааснаар бор гөрөөсийг  12 дугаар сарын 01-нээс дараа оны 08 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд агнахыг хориглодог бөгөөд хууль бусаар бор гөрөөс агнасан, барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр:

  • Ø Гурыг -330,000
  • Ø Зүрийг – 400,000
  • Ø Эр янзагыг – 231,000
  • Ø Эм янзагыг – 280,000 төгрөгөөр

тус тус үнэлээд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар уг үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлж, “Амьтны тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалтад зааснаар хууль бус ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгодог болно.

Иймд иргэд та бүхнийг ХУУЛЬ БУС АН АГНУУР хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хөдөө малчид хууль бус ан агнуур их хийдэг үүнд анхаармаар байна. 2017-05-15
zochin:humuus amraltaaraaa huduu ywj an hiiheee boliochee ter ni dandaa darga nar 2017-05-15
zochin:aiglia an amitan malaa hairliii 2017-05-15
zochin:ene huduu malchiiin maliig ih zerlegeer alaa mhiig ni awaad ywchihdag 2017-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?