3100 У/М АВТО ЗАМЫН ГАГНААСНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЭД БАЙНА

2017-05-15  

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албанаас Хаврын засварын ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордоноос Таван шарын автобусны буудал, Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл нийт 31000 у/м авто замын гагнаасны ажлыг 2 авто гудронатор, 2 бага оврын ачааны машин, инженер, мастер, замчин зэрэг нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд байна.

Гагнаасны ажлыг авто замын хөдөлгөөний ачаалал буурах үеэр буюу шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хийж байгаа бөгөөд цаашид Чингисийн өргөн чөлөө 120-н мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замд хийж гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:urin tsag irj zamiin ajil ehellee 2017-05-15
zochin:ene ger horoololiin zamiig saihan bol****or bna ooo unsteigee zuuralaa hereg algaa 2017-05-15
zochin:zamiin zaluust amjilt 2017-05-15
Боогий:Сайхан замтай болвол машины эвдрэл ч бага болно 2017-05-15
Боёо:Гэр хороололд амьдардаг иргэд зам муугаас байнга л хол газар алхдаг. Бид чинь 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс. Гэр хорооллын иргэдийн ойр орчим байгаа замд анхаараасай... 2017-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?