ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-16  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Буянт-Ухаа боомт дахь Хилийн нэвтрэх цэгт “олон улсын эрүүл мэндийн дүрмийн”чадавхыг үнэлэх үйл ажиллагаа боллоо.Үйл ажиллагаанд Дэлхий эрүүл мэндийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,Онцгой байдлын ерөнхий газар,Иргэний нисэхийн ерөнхий газар,Чингис хаан ОУНБ Онцгой байдал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218-р анги, Гадаадын иргэн харьяат газар, Иргэний нисэхийн цагдаа, Авиа компаниудын  төлөөлөгчид оролцлоо.

Үйл ажиллагаанд Монгол улсын хилийн боомтуудын тухай, Буянт- Ухаа боомт дахь Хилийн нэвтрэх цэгт тохиолдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хариу арга хэмжээ бэлэн байдлыг авч хэрэгжүүлж буй байдал, Буянт-Ухаа боомт дахь Хилийн нэвтрэх цэгт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний эрх зүйн баримт бичиг, холбогдох дүрэм журам, заавар, тусгаарлах өрөөний бэлэн байдал, термо камерын үйл ажиллагааг танилцууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ:МХЕГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?