Ингээд хэлчихвэл маргаад байх хүн байхгүй. Нэрийг нь ч асуухгүй. Тэгэхээр асуудал ойлгомжтой болсон мэт. Энхбаяр гэж гол өрсөлдөгч холдсон. МАХН-аас түүний орыг залган дэвших кандидатыг намын дарга л шийднэ. Тэр хэнийг дэвшүүлэх бол? гэдэг бол сонирхох зүйл мөн. Асуудалд орооцолдоогүй, нийгэмд нэр нөлөө бүхий кандидатыг олж дэвшүүлбэл сонгууль сонирхолтой, өрсөлдөөнтэй болох магадлалтай. Намын удирдлагын хүрээнээс нь хайвал тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж байна. Гадуур, жаахан тэлж эрэлхийлбэл, 2012 онд МАХН-аас УИХ-д нэр дэвшиж, мөн л СЕХ-ны шийдвэрээр хасагдаж байсан, цагтаа УИХ-ын сонгогдож байсан, монголын нэрт хуульч, академич С.Нарангэрэл гээд кандидат байж болохоор л харагдана. Ямар ч гэсэн МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдаж энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэнэ. МАХН ээлжит бус бага хурал 14.00 цагт эхэлнэ.
СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ
Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
Төрсөн газар :
Төв аймгийн Сэргэлэн сум
Төгссөн сургууль, мэргэжил :
1961-1971 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургуулийг төгссөн. 1971-1975 онд Монгол Улсын Их Сургууль, 1985-1988 онд ОХУ-ын Москва хотноо эчнээ аспирантурт суралцан төгссөн. Эрх зүйч, хуульч.
Ажилласан байдал :
1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш,
1985-1990 онд Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга
1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч
2000-2009 онд Эмнести интернейшнл хүний эрхийн олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн дарга
1996 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, тус сургуулийн дэд захирал. /1975 оноос орон тооны болон цагийн багшаар МУИС-д багшилсан/
2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессороор ажилласан.
1996-2011 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал,
2012 оноос МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.
Ц.ХИШГЭЭ