Төрийн ордонд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын дарга нар оролцсон хэлэлцүүлэг болж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлгийг Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгээс зохион байгуулж байгаа. Тодруулбал, МАН-ын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зургаан үндсэн сэдвийн хүрээнд Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой эсэхээр улс төрийн намуудын байр суурийг сонсч буй юм. Тэгвэл энэхүү хуралдааны үеэр Монголын социал, демократ намын дэд дарга Д.Энхзаяа Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж танхайрчээ. Тэрбээр, Үндсэн хуулийн асуудлаар тун ч хатуу байр суурь илэрхийлдэг бөгөөд улс төрийн тун идэвхтэй нэгэн юм. Тухайлбал, өнгөрөгч парламентын үед Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх үед “Нам өмчтэй байхыг хориглох ёстой. Хүн бүрийг албадан намд элсүүлж, татвар авсан мөнгөөрөө өмчтэй болчихоод одоо түүнийгээ түрээслэн, бусад намаас давуу эрх эдэлж байгаа нь буруу” хэмээн байр сууриа хатуу илэрхийлж, багагүй шүүмжилж байсан билээ.
Эх сурвалж : Mongolcomments.mn |