”ЭХ НУТАГ” ХАЙЧИЛБАР ЗУРАГ

2017-05-16  

Алтайн сүрлэг уулсын оройгоор аргал янгирын сүрэг дүүлнэ. Уулын хормой бэлээс нь харуулдах чоно бас улина. Адуу мал багширсан Орхон голын хөндийгөөс цаашлан, хөдөө хээр нутаг, тэмээн жин хөвөрсөн Галбын говийн элсэн манхан ээлжлэн хараа булаалаа. Дээвэр дээрээ ааруул дэлгэсэн айлын уяан дээр хүлэг морьд эрэгцэнэ.Мөнх тэнгэрээр шонхор шувуу хараачлан нисэлдэхэд тэртээ өндөрт бүргэд жигүүрээ дэвэн холдсоор. Их Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн яруу дүрслэл тэр чигээрээ нүдний өмнө дэлгэгдлээ...

Дархан хотын зураач Батжавын Төмөрхуягын урласан “Эх нутаг” цаасан хайчилбар дэлгэмэл бүтээлийг бид үзэж байгаа нь энээ. Үргэлжилсэн том нимгэн хар цаасыг хайчнаас өөр юу ч ашиглалгүйгээр цоолборлон урласан нь онцлогтой. Зураач Б.Төмөрхуяг Ховд аймгийн Булган суманд төржээ.Өндөр уулын хүн болохоор уул ус, адуун сүрэг, ан амьтнаа бүтээлдээ голлон дүрсэлдэг. Орчин үеийн Монгол цаасан хайчилбарын нарийн чимхлүүр төрлөөр дагнан бүтээж яваа түүний зургуудад эх орных нь тэнүүн уудам, амар тайван амьдрал харагдана. Төмөрхуяг зураачийн “Сарны сонет”, “Нутгийн үнэр”, “Хүлгийн төвөргөөн” гээд том хэмжээний дэлгэмэл  хайчилбар зургууд нь Монголдоо төдийгүй Хятад, Орос, Хонконг, Сингапур улсын үзэгчдийн хүртээл болоод байна.Зураач Төмөрхуягийн цаасан хайчилбарын ертөнцөөр аялсан үзэгчид л энэ хосгүй уран гайхамшигийг мэдрэх болно. Дархан хотын зураачдын урланд саатан тольдоорой.

 

 

 

Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий. 

   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?