ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ "СЕРВИС ЦЕНТР"-ИЙН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТЫГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7, 8 ДУГААР ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-16  

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж "Сервис центр" буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцсон  юм.

Уулзалтыг нээж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол  иргэдийг орон сууцжуулах  ажил юм.  Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх  үүднээс  Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв"-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжинд уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ  уулзаж,  үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм.” хэмээлээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр 

  • Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна
  • Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
  • Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ
  • Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
  • 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
  • Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
  • “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
  • Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
  • Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
  • Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
  • Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
  • Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх юм байна. 

123
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Цаашид Сервис Центр хэрэгжих дүүрэг, хороодын төлөөлөлтэй уулзалт, танилцуулга, хэлэлцүүлгүүд үргэлжилэн хийгдэх юм. 

123

123




Эх сурвалж : Arslan.mn

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?