ИРЭХ БЯМБА ГАРИГТ ХОТЫН ТӨВ ОРЧМЫН ЗАМЫГ ХААНА

2017-05-17  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Үүнд,

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чагдаржавын гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.

Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?