ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО, ХУВЬ НЭМЭР СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2017-05-17  

Монгол Улсын тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах нь төслийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдийн дунд ''Тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр'' сэдэвт олон улсын сургалт-хэлэлцүүлгийг УИХ-ын эрхэм гишүүн Б.Баттөмөрийн санаачлагаар Тамхигүй хүүхдүүд олон улсын байгууллагын дэмжлэгтэй зохион байгууллаа.

Сургалтын чиглүүлэгч багшаар ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ ШИНЖЭЭЧДИЙН ЗӨВЛӨЛ, ЭМЯ-НЫ ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН АЛЕКСЕЙ ШАБАШОВ тэргүүтэй экспертын баг ажиллаж байгаагаараа онцлог давуу талтай бөгөөд оролцогчид манай хойд хөршид тамхины хэрэглээг нийт хүн амын дунд бууруулах, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад хууль эрхзүйн орчныг ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвеництай нийцүүлэн туршлага, хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо зэрэг асуудлаар мэдээлэл авлаа.

Түүнчлэн тамхитай холбоотой асуудлыг хөндөх, тамхигүй орчныг бүрдүүлсэн, дам тамхидалтаас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан хууль эрх зүйн дэмжлэгт орчны ач холбогдлыг сурталчлах чиглэлээр тэтгэлэгт уралдааныг хэвлэл мэдээллийнхэний дунд зарлаж байна. Энэхүү уралдааны зорилго нь одоогийн хүчин төгөлдөр Монгол улсын тамхины хяналтын тухай хуулийг ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцтай нийцүүлэн боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага, үндэслэл үүнтэй холбоотой гарах нийгэм эдийн засгийн эерэг үр нөлөөг олон нийт, бодлого боловсруулагчдад ухуулан таниулах явдал юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?