ЗОЧИД БУУДЛУУДАД ОД ОЛГОЛОО

2017-05-18  

Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо. Үүнд, “Бэст вестерн пример туушин” зочид буудалд  /☆☆☆☆☆/ таван од, “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од, “H9” /hotel nine/ зочид буудал  /☆☆☆/ гурван од, “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов. Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм.

Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн олгодог байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?