ОЮУ ТОЛГОЙ ХХК, ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ ХК, ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-Д ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮН МЭДЭЭГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-05-19  

МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурал 3 дах өдрөө  хуралдаж “Оюу толгой” ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Энержи ресурс ХХК-д хийсэн шалгалтын дүн мэдээг хэлэлцлээ. 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд МХЕГ-ын даргын баталсан 01/97 тоот удирдамжийн дагуу дээрх гурван компанид шалгалт хийлээ. Шалгалтын зорилго хууль тогтоомжид  нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Оюу толгой ХХК-д хийсэн хяналт шалгалтыг нийт 7 хяналтын чиглэлээр 27 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Эрдэнэс-Таван Толгой ХК-д хяналт шалгалтыг нийт 8 хяналтын чиглэлээр 16 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Энержи Ресурс ХХК-д хийсэн хяналт шалгалтыг нийт 6  хяналтын чиглэлээр 14 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Оюу толгой ХХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт  27 хяналтын хуудсаар үнэлэхэд 23 буюу 85.2% нь бага, 3 буюу 11.1% нь дунд, 1 буюу 3.7% нь их эрсдэлтэй үнэлэгджээ.

Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт 16 хяналтын хуудсаар үнэлэхэд 9 буюу 56.25% нь бага, 4 буюу 25% нь дунд, 3 буюу 18.75% нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Энержи Ресурс ХХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт 14 хяналтын хуудсаар үнэлэхэд 13% буюу 92.8 % нь бага, 1 буюу 7.2% нь их эрсдэлтэй үнэлэгджээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?