ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТОО ЖИЛД 4-5 ХУВИАР ӨСЧ БАЙНА

2017-05-19  

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил тутамд 4-5 хувиар өсч байна. Нийт хүн амын 4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт оролцоо төслийг хэрэгжүүлж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 30 хувиар буурлна гэж үзэж байна.

Монгол улсын нийт хүн амын 4 хувь буюу 120 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй байна. Энэ тоо өдөрт 10-13 хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр нэмэгдэж байна. Эдгээрээс 0-3 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 1967 байна гэсэн статистик тоо байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрт үеийн илрүүлэг дутагдалтай байна гэж үзжээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв, Солонгосын кодди төсөлтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн ирүүлэлт оролцоо төслийг хэрэгжүүлж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй болсон 5 хүртэлх насны хүүхэд сэргээн засалт авах чадвар нь өндөр байдаг учраас эрт үеийн илрүүлгийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог бууруулах, эрт үед нь эмчлэх боломж бий гэдгийг хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35 хувь нь төрөлхийн, 66 хувь нь олдмол байна. Хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлгийн талаар иргэд олон нийт эмнэлгийн ажилчид ч мэдээлэл ойлголт муутай байдаг байна. Тиймээс дээрх төслийн хүрээнд эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт үеийн илрүүлгийн талаар мэдлэг мэдээлэлтэй болгох ажлыг зохион байгуулах юм байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Г. Уранчимэг :Миний хүү 2016 онд гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Өнөөг хүртэл гэртээ миний асаргаанд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс тодорхой арга хэмжээ авмаар ---- Аймаг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нөхөн сэргээх иж бүрэн төвтэй ,болмоор ---- Орчин үед нуруу нугасны гэмтэл харьцангуй их болсон . Нуруу нугасны төрөлжсөн эмнэлэгтэй болмоор---- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмж ,маш их хэрэгтэй байдаг боловч олдоц ховор үнэ ихтэй байдаг ---- 2021-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?