МОНГОЛ ТӨГРӨГ ДУНДЖААР 3,8 ЖИЛ НАСАЛДАГ

2017-05-19  

Монголын үндэсний мөнгөн тэмдэгт 2-5 жилийн настай байна. Дэлхийн бусад орны мөнгөн тэмдэгтийн насжилтаас 3 жилээр бага үзүүлэлт юм. Энэ нь манай улсын иргэд мөнгөн дэвсгэртийг гамгүй ашигладагтай холбоотой гэж үзэж байна. Тиймээс мөнгөн дэвсгэртийн соёлтой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор мөнгөн дэвсгэртийн соёлтой хэрэглээ аяныг нээлээ.  Монгол улсад өнөөдрийн байдлаар нэгтийн дэвсгэртээс 20 мянган төгрөгийн дэвсгэрт хүртэл 11 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт, 5 төрлийн зоосон мөнгөн тэмдэгт хэрэглэгдэж байна.

Гэвч зоосон мөнгөн тэмдэгтийн хэрэглээ огт байхгүй, иргэдийн дийлэнх нь ийм төрлийн мөнгөн тэмдэгт хэрэглэгдэж байгаа эсэхийг ч мэдэхгүй байгаа юм. Харин цаасан мөнгөн тэмдэгтийн тухайд бэлэн мөнгөний гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгтүүд амархан элэгдэж мууддаг, 3 мөнгөн тэмдэгт тутмын нэг нь туузан наалттай болжээ.

Мөнгөн дэвсгэртүүдийн тухайд 1000 төгрөг хамгийн богино буюу 2,6 жилийн настай бол хамгийн урт насжилттай нь 10 мянга 20 мянган төгрөгийн дэвсгэртүүд байна. Гэтэл дэлхийн бусад орнууд тухайлбал, АНУ-д мөнгөн тэмдэгтийн насжилт 8 жил гэж байгаа юм. Монгол мөнгөн тэмдэгтийн насжилт ийм богино байгаа нь иргэдийн соёлгүй хэрэглээнээс үүдэлтэй гэж үзэж байна. Мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх гүйлгээнд гаргах, тээвэрлэх тоолох устгах зэрэг үйл ажиллагаа нь өртөг зардал өндөр, цаг хугацаа шаарддаг тул мөнгөн дэвсгэртийг ариг гамтай хэрэглэж хэвшихийг иргэд олон нийтэд уриалж байна.

 
 
 
А.ИЧИНХОРЛОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:Mongolchuud mini alivaa yumandaa arig gamtai baival yasan yumbe!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-05-20
ZOCHIN:Хэвлэж буй Төгрөгний цаасны нь чанар муу, бат бэх хангалтгүй учир тоологч машины ая даахгүй сэтэрдэг. Нуглаасаараа тасардаг. Гамгүй хэрэглээ гэж бүү төөрөгдүүлээч. 2017-05-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?