Нүүр   /  

ДОРНОД АЙМАГТ 3 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ҮНЭЛГЭЭТЭЙ ХӨШӨӨ ДУРСГАЛ, ЭД ЗҮЙЛС БИЙ

2017-05-19  

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нийтийн эзэмшлийн хөшөө дурсгал, эд зүйлс байна. Гэтэл нийтийн эзэмшлийн талбай дахь эд зүйлсийг эвдэж сүйтгэх тохиолдол өндөр байна. Тиймээс 11-р сургуулиас хөшөө дурсгалаа хайрлан хамгаалъя гэсэн уриалгыг гаргалаа. Чойбалсан хотод нийтийн эзэмшлийн гудамж талбайд 33 хөшөө дурсгал эд зүйлс байна. 47,7 га талбайг хамарсан 120 мянган мод сөөгтэй ногоон байгууламжтай байна.

Одоогийн байдлаар хөшөө дурсгал эд зүйлсийг үнэлсэн, нийтдээ 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол ногоон байгууламжийн үнэлгээ хийгдээгүй байна. Нийтийн эзэмшлийн талбай дахь хөшөө дурсгал эд зүйлсийг арчлалт хамгаалалтыг ''Гэрэл сэтгэмж'' орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцан ажиллаж байна. Тус байгууллагын хэлж байгаагаар сүүлийн үед хөшөө дурсгал, явган зам, хогийн савыг эвдэж сүйтгэх тохиолдол нэмэгдэх болсон гэлээ. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж талбайг хэн эвдэж сүйтгэж байгаа, санаатай юу үгүй гэдэгт дүгнэлт хийх боломжгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг багаасаа нийтийн өмч хөрөнгөнд хайр гамтай хандаж байх зөв дадал эзэмшүүлэх зорилгоор 11-р сургууль хөшөө дурсгалаа хамгаалъя уриалгыг санаачлан сурагчиддаа зориулан хөшөө дурсгалын үнэ цэнэ ач холбогдлын талаар мэдээлэл сургалтыг зохион байгууллаа.

Нийтийн өмч бол бидний өмч гэсэн сэтгэлээр хүн бүр гудамж талбай дахь эд зүйлсэд хандах сэтгэлгээ дутагдаж байна. Тиймээс хүүхдэдээ одооноос нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвдэж сүйтгэхгүй байхыг зааж сургахыг 11-р сургуулийн багш нар уриалж байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?