Нүүр   /  

ХОВД КРОСС-2017 БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТЭНД 300 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО

2017-05-20  

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэд, олон нийтийг өргөнөөр хамруулах үүднээс Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газраас аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ахмад эмэгтэйчүүдийн "Сүүн сэтгэл" холбоод хамтран "Ховд кросс-2017" бүх нийтийн гүйлтийг 3 насны ангилалаар амжилттай зохион байгууллаа. Үүнтэй давхцуулан нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үүднээс "Эртэч Ховд" хөтөлбөрийг эхлүүллээ. 8 сарын 1-ны хүртэл явагдах "Эртэч Ховд" хөтөлбөрийн  хүрээнд  "Бүх нийтийн явган аялал" , "Дугуйн аялал", "Өглөөний гүйлт", "Чөлөөт алхалт", "Дасгал хөдөлгөөн", "Бүх нийтийн кросс"  зэрэг олон нийтийг хамарсан спортын арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна.

"Ховд Кросс-2017" бүх нийтийн гүйлтэд  22-оос доош насны эрэгтэй, эмэгтэй тамирчид 10 км, 23-40 насны эрэгтэй эмэгтэй тамирчид 7 км, 41-нээс дээш насны эрэгтэй эмэгтэй тамирчид 5 км-ийн зайд уралдсан ба гүйлтэд 20 гаруй байгууллагын 300 гаруй тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Хамгийн олон тамирчидаа оролцуулсан байгууллагаар Бүсийн оношлогоо эмчилгээний төв тэргүүлсэн бол, дараагаар нь Аймгийн Цагдаагийн газар шалгарлаа.

"Ховд Кросс-2017" бүх нийтийн гүйлтэд амжилттай оролцон байр эзэлсэн тамирчдын шагналыг Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал нар гардуулж баяр хүргэлээ. 

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?