АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ЗААДАС, ЗАСВАР, НӨХӨӨСНИЙ АЖИЛ ИРЭХ САРЫН 2-НД ДУУСНА

2017-05-22  

Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар, нөхөөсний 17, заадасны 9 нийт 26  ажлаас 25 ажлын гэрээг  байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс 22.00-06.00 цагийн хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар, нөхөөсний ажил  85 хувьтай, Доржийн гудамж, Нарны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ажилчны гудамж, Тээврийн товчооны гудамж, Энэбишийн гудамж, Баруун турууны замд  заадас засвар, нөхөөсний ажил  хийгдэж  байна. Нийт урсгал засварын  ажлыг ирэх сарын 2-нд   дуусгах  юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?