“ГАДААДЫН ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ БЭЛТГЭХ” ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2017-05-22  

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг энэ сарын 26-наас эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна. Сургалт ирэх сарын 2-ыг хүртэл ажлын 5 өдөрт 15.00-18.00 цагт нийслэлийн Иргэний танхимд явагдах болно.

Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдаж эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгнө. Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ойлголттой болох юм. Сургалтад хамрагдсан иргэдэд нийслэлийн Аялал жуучлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгоно. Холбогдох мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудаснаас авч, цахим шуудан ubyouthdevelopment@gmail.com хаягаар бүртгүүлнэ үү гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?