САЛБАР КОМИССТ НИЙТ 7374 ИРГЭН БҮРТГЭГДЖЭЭ

2017-05-22  

Гадаад улсад байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууслаа. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүллээ.

Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгджээ.Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон  юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?