БНСУ-ЫН УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН КОРПОРАЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-05-22  

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацын Ерөнхийлөгч Ким Ик Хуан нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо 2017-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү Санамж бичиг байгуулагдсанаар уул уурхайн нөхөн сэргээлт болон техник хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөө орон нутгийн ундны усны шинжилгээ, судалгаа хийх, БНСУ-д мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдын чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах, олон нийтэд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаар тохиролцов.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?