КЁНГИ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-05-22  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гыныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр хотын дарга “Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гынъ тантай танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Кёнги аймагтай 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаад баяртай явдаг. Би өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ли Жи Юлтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд мөн бусад салбаруудад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байсан. 2015 оноос хойш “Ухаалаг анги” төслийн хүрээнд 12 ухаалаг анги байгуулсан юм байна. Цаашид бид энэ төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллах болно”  хэмээн онцлов. Түүнчлэн хоёр талын төрийн албан хаагчдыг харилцан 2 долоо хоногийн  хугацаатай сургах, туршлага судлах, Кёнги аймагтай залуучуудын хөгжил, орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах чиглэлээр, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаар ярьж, харилцан санал солилцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?