“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ”-ИЙН ФОРУМЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2017-05-22  

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан нийслэл, орон нутгийн удирдах албан тушаалтнууд энэ сарын 15-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсад айлчиллаа.

Тэд Монгол Улс болон БНАСШлУ-ын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

Мөн айлчлалын хүрээнд тус улсын Парламент, Орон нутаг, засаг захиргааны яам, Гадаад хэргийн яам, Мэдээллийн харилцаа холбоо, технологийн агентлагийн удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзав.

Энэ үеэр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Монгол Улс “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн хоёр дахь хөтөлбөрөө баталж тодорхой амжилтад хүрч, багагүй туршлага хуримтлуулсны хувьд бүс нутгийн форумыг эх орондоо зохиох хүсэлтэй байна" гэлээ.

Орон нутгийн удирдлага, засаг захиргааны сайд Файсзер Мастафа “Монгол Улс бол бидний ойрын нөхөр. Бид бие биеэсээ олон зүйлийг суралцаж чадна гэж бодож байна. Хоёр орны Засгийн газрын түвшинд орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан хамтарч ажиллах боломжтой. Иргэд болон хотууд хооронд шууд харилцаа тогтоож туршлагаа солилцож болно” гэлээ.

“Нээлттэй засгийн түншлэл” нь засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг харгалзах замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилготой дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилгын байгууллага юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?