ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

2017-05-23  

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас санаачилсан Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн оролцогчид “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” бичиг төслийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ.

Уг төслийн ажиллагаа нь 2017.02 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд хэрэжиж эхлэн 2017.05.17-ны өдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Хаалтын үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Ахмет Язал, Туркын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дарга Вэйзл Чифтжи, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар оролцлоо.

Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургууль орчимд 43 ширхэг босоо тэмдэг, 8000 хайлаас мод, хамгаалалт бүхий 570 орчим метр ургамалан хашлага, 84 м2  хэвтээ тэмдэглэгээ байршуулсан бол Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран иж бүрэн гэрлэн дохиог сургуулийн өмнөх зам дээр байршуулахаар болжээ. Тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран системтэйгээр зохион байгуулж дуу, зураг, эссе, илтгэлийн тэмцээн уралдаанаар дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал суулгасан байна. 

“Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 45 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан ба Австралийн Гадаад хэрэг, худалдааны байгууллагаас 20 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Нэмээд уг төслийн хүрээнд Туркийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс 60 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн гэрлэн дохиог нийлүүлэхээр болжээ.

Мөн төслийн хүрээнд эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, “Зогсоод хараад, анхаараад гарцаар гарцгаая” дууг зохион бүтээж олны хүртээл болгон ажилласан юм. 

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэн хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө хамтран зүтгэсэн Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн оролцогчид, 5 дугаар сургуулийн хамт олон болон бусад хамтран ажилласан байгууллагуудад гүнээ талархсанаа илэрхийлье. 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?